“Музейн нээлттэй өдрүүд-2026” арга хэмжээний хүрээнд 35 музейгээр 185 мянга 990 иргэн үйлчлүүлжээ

“Музейн нээлттэй өдрүүд-2026” арга хэмжээний хүрээнд 35 музейгээр 185 мянга 990 иргэн үйлчлүүлжээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулсан “Музейн нээлттэй өдрүүд-2026” арга хэмжээ өндөрлөлөө.

Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, нийт 185 мянга 990 хүн үзэж сонирхжээ. Мөн энэ үеэр түүх, соёлын дурсгалт зүйлсийг сурталчлах тусгай болон байнгын үзэсгэлэн, гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт, хэлэлцүүлэг, тайлбарлагчтай музейн аялал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.