Хөгжлийн банкны хэргийг шүүж буй шүүх бүрэлдэхүүн дөрөв дэх өдрөө зөвлөлдөж байгаа билээ.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн маргааш шийдвэрээ танилцуулахаар болсон талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс мэдэгдлээ. Тус мэдээлэлд "Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 15 цагаас үргэлжлүүлэн явуулж, шийдвэр танилцуулах тул оролцогч нар товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдэж байна" гэжээ.