ИЗНН-ынхан өнөөдөр хоёр газар хуралдаж байна. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар Улаанбаатар чуулгад намынхаа гишүүдтэй баярын хурлаа хийж буй бол дэд дарга С.Батбаатар тэргүүтэй гишүүд нь Онц их хурлаа хийж байгаа юм.
Тэд хуралдаанаараа намын дарга Б.Батбаатарыг хөөх шийдвэр гаргасан бөгөөд дөнгөж сая намын даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3 хувийн саналаар дэмжин сонголоо. Дараагийн даргад УИХ-ын гишүүн Р.Батболд, ИЗНН-ын даргын зөвлөх Д.Амгалан, тэргүүн дэд дарга С.Батбаатар нэрээ дэвшүүлснээс Д.Амгалан, С.Батбаатар нар нэрээ татаж, УИХ-ын гишүүн Р.Батболд тунаж үлдсэн юм.