Ойрхи Дорнодод мөргөлдөөн ширүүсэж буйтай холбоотойгоор Өмнөд Солонгос улс иран иргэдийг хүмүүнлэгийн үндэслэлээр визийн хугацаа хэтрүүлэн тус улсад үлдэхийг зөвшөөрөхөөр болжээ.
Тодруулбал, визээ сунгах эсвэл оршин суух статусаа өөрчлөх боломжгүй болсон иран иргэдийг нөхцөл байдал тогтворжтол Солонгост үлдээх шийдвэрийг тус улсын Хууль зүйн яам гаргасан байна. Энэхүү арга хэмжээ нь бичиг баримтгүй иран иргэдэд ч мөн хамаарах аж. 2026 оны нэгдүгээр сарын байдлаар Өмнөд Солонгост 2133 иран иргэн хууль ёсоор оршин сууж байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Канад, Япон зэрэг улсууд иран иргэдэд оршин суух хугацаагаа сунгах тусгай арга хэмжээ авч эхэлсэн бол Энэтхэг, Катар улсууд нислэг тасалдсаны улмаас гацсан гадаадын иргэдэд, тэр дундаа иранчуудад визийн хөнгөлөлт үзүүлж байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Иран руу аялал хийхийг хориглож, тус улсад байгаа иргэдээ аль болох хурдан эх орондоо буцахыг анхааруулжээ. Одоогийн байдлаар Иранд ойролцоогоор 40 орчим солонгос иргэн байгаа бөгөөд тэнд үлдэх бол тусгай зөвшөөрөл авах шаардлагатай аж.
Эх сурвалж: The Korea Times