Нийтийн тээврийн автобусны хөдөлгөөнийг шуурхай болгох зорилгоор Чингисийн болон Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж эхэлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/1338 дугаар захирамжаар зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах зорилгоор “Шуурхай штаб” байгуулсан юм.
Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ хамтран гэрлэн дохиог төвөөс шууд удирдах, шаардлагатай үед хөдөлгөөний урсгалыг шуурхай зохицуулах арга хэмжээ авч байгаа аж.