2026 оны наймдугаар сарын 1 буюу өмнө долоо хоногийн хагассайн өдөр Төв аймгийн Батсүмбэрээс Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороолол чиглэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас үер болсон. Тус үерийн улмаас Өлзийт хороололд зорчиж байсан нэг гэр бүлийн таван хүн үерт өртөж, 11 настай охин амиа алдсан хэрэг гарсан.
Энэ үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Хотын дарга Б.Пүрэвдагва нар үер болсон газарт очиж амиа алдсан охины ар гэрийнхэн болон үерт автсан айлуудын төлөөлөлтэй уулзаж, үерийн шалтгаан болон далан барих асуудлыг ойрын хугацаанд шийдэж өгнө гэж мэдэгдсэн. Тэгвэл тус газарт үерийн түр далангууд яаралтай босгож давхар шуудуу татаж эхэлсэн байна. Мөн уулын үер тариаланч айлууд руу бууж ирдэг болсон гол шалтгаан нь байгалийн эрсдлийг тооцолгүй хурдны зам барьж, далан босгосонд байна гэж дүгнэжээ. Тус үерийн эрсдлийг бууруулах ажлыг хийж гүйцэтгэхэд 23 тэрбум төгрөг хэрэгтэй гэх тооцоо гарчээ.
