Энэ оны зургаа болон долдугаар сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан эхний таван сарын нийт тохиолдлоос хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийт ослын 50 орчим хувь нь мопедноос унаж бэртжээ.