УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр (2026.08.10) үнэмлэхээ гардан авчээ.

Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр:

  • Энхтөр овогтой Галбадрал
  • Дарьсүхбаатар овогтой  Билгүүдэй
  • Саруулсайхан овогтой Цэнгүүн нар албан ёсоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авчээ.

Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 10-ны өдрийн 10:00–17:00 цагийн хооронд зохион байгуулжээ. Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.