Оросын дээд шүүх өчигдөр /2026.08.10/ либерал улс төрийн хүчин болох “Яблоко” намыг ирэх сард болох парламентын сонгуулийн өрсөлдөөнөөс хасах шийдвэр гаргажээ. ОХУ-ын албан ёсны бүртгэлтэй улс төрийн намуудаас Украины нутагт явуулж буй Москвагийн эрх баригчдын дайныг ил тод эсэргүүцдэг цорын ганц нам Яблоко юм.
Яблоког сонгуульд оролцуулахгүй байх хүсэлтийг Кремлийн бодлогыг дэмжигч, үндсэрхэг үзэлтэй жижиг нам Родина гаргасныг дээд шүүх нь дэмжсэн байна. Родина нам Өрнөдийн эх үүсвэрүүдээс нууцаар дэмжлэг авсан гэх мэт өөр хэд хэдэн зүйлээр Яблоког буруутгасан гэж үзээ байгаа аж. Шүүхийн сонсголын үеэр Яблоко намын дарга Николай Рыбаков дээрх буруутгалуудыг батлах ямар ч баримт нотолгоо байхгүйг мэдэгдсэн байна.Тэрбээр бас Родинагийн нэхэмжлэлийг улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах зорилготой үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters