Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Райд Монголиа” ХХК-ийн бүтээн байгуулж буй 70 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц (ДЦС) технологийн анхны галаа өрджээ.
Тус ДЦС нь тус бүр 35 МВт-ын хүчин чадалтай турбин генератор бүхий хоёр блоктой бөгөөд ашиглалтад орсноор жилд 489.2 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 440.2 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг системд нийлүүлэхээр тооцоолжээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа тус бүтээн байгуулалтын нээлтэнд оролцож "Энэ бол зөвхөн Сэлэнгэ аймгийн биш Монгол Улсын эрчим хүчний системд нэмэгдэж буй томоохон эх үүсвэр юм. 70 МВт-ын хүчин чадалтай үйлдвэр бол энэ оны өвлийн бэлтгэлд онцгой чухал үүрэгтэй юм" хэмээн ярилаа.
Түүнчлэн энэхүү үйлдвэр нь Монгол Улсад анх удаа корбан яндан ашиглаж байгаагаараа онцлог бөгөөд буулгаж угсардаг ийм яндан нь байгаль орчинд ээлтэй гэдгийг мөн хэлж байлаа.