Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гурван нэр дэвшигч тодорлоо.
Тодруулбал, Энхтөрийн Галбадрал, Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нар 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан байна. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн анхаарал татсан нэг зүйл нь эх сурвалжуудын хэлж буйгаар, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүр 50 сая төгрөгийн дэнчин төлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх гурван нэр дэвшигчээс тус бүр 50 сая төгрөгийн дэнчин авч байгаа бөгөөд зөвхөн нэр дэвшихийн тулд нийтдээ 150 сая төгрөгийн мөнгөн босго тавигдаж байна.
АЗХ-ны шинэ Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх гурван нэр дэвшигч Үндэсний чуулганы төлөөлөгчдөд өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ танилцуулж, сонгуульд өрсөлдөх юм.