Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “The HU” хамтлагийн тоглолтын дараа буюу наймдугаар сарын 8-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийг зодож, эргэн тойрны эд зүйлсийг эвдэн танхайрсан хэрэгт холбогджээ.
Тодруулбал, тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хуулийн дагуу шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, улмаар эргэн тойрны эд зүйлсийг эвдэн танхайрсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж. Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сард дуучин A Cool буюу Б.Анхбаяр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт, маркетинг хариуцсан албанд томилогдон ажиллаж эхэлсэн юм.