Монгол Улсын Байгаль орчны сайд асан З.Батжаргал сурронтой этгээдэд мөргүүлэн амь насаа алджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Тус хэрэг энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 36-р хорооны нутагт болсон. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв. Мөн сайд З.Батжаргал наймдугаар сарын 6-ны орой COP17-ын ажлын хэсгийн хурал тарж, харих замдаа тус осолд өртсөн байж магадгүй байна.