ВИДЕО: Гадаад улсад оргон зугтсан этгээдийг Монгол Улсад албадан авчиржээ

ВИДЕО: Гадаад улсад оргон зугтсан этгээдийг Монгол Улсад албадан авчиржээ

Мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан этгээдийг албадан авчиржээ.

ВИДЕО:

Тодруулбал, Монгол Улсын иргэн “Г” 2024 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар НҮБ-ын 1971 оны “ Сэтгэцэд нөлөөлөх конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Монгол Улсын хилээр гарч оргон зайлсныг Интерполын хөх булант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулан олж тогтоолоо. Иргэн Г нь Турк Улсад хууль бусаар оршин сууж байсныг тогтоон саатуулан баривчлуулж энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад албадан авчирах ажиллагааг амжилттай явуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.