Орхон аймаг дахь “нэр бүхий хотхоны бохирын худгаас нярай хүүхдийн байж болох цогцос олдсон талаарх мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь “нэр бүхий хотхоны бохирын худгаас нярай хүүхдийн байж болох цогцос олдлоо” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худгийн засварын ажлыг хэрэгжүүлэх явцад 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг байсныг тогтоож, шаардлагатай шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар шүүх шинжилгээний байгууллагад тогтоол хүргүүлсэн. Одооогоор тус аймгийн цагдаагийн газар гэмт бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.