ФОТО: “Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

ФОТО: “Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт амжилттай болж, хүүхэд багачууд сурч мэдсэн ур чадвараа үзэгчдэд толилууллаа.

Тус төвд хүүхдүүд Драм, Төгөлдөр хуур, Хийл хөгжим, Хэл хуур-Бүжиг гэсэн дөрвөн чиглэлээр суралцдаг. Тэдгээрээс Хийл хөгжмийн ангийн сурагчид эх орон болон тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлсээр байна. Тайлан тоглолтын үеэр сурагчид Нийслэлийн Соёлын Төв Өргөөний алтан тайзнаа гарч, хичээл сургалтын хугацаанд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эцэг эх, багш нар болон найз нөхдөдөө тайлагнав. Тэдний тоглосон уран бүтээл, энгийн атлаа сэтгэл хөдөлгөм аялгуу бүр үзэгчдийн халуун алга ташилтыг хүртсэн юм. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, тайзны туршлага хуримтлуулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Түүнчлэн хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлж, мэдлэг ур чадвараа харамгүй хуваалцдаг багш нар болон үр хүүхдийнхээ сурч хөгжих үйлсийг үргэлж дэмждэг эцэг эхчүүдэд талархал илэрхийлэв.