Хэлтгий Цагаан нуурт 21 жилийн дараа дахин ур урсаж эхэллээ.
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд "2026 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын усны барилга байгууламжийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өдөр боллоо" хэмээн онцолсон байна. Усны инженерүүдийн боловсруулсан шийдэл, зураг төслийн үр дүнд 1956 онд баригдсан Хархорины усалгааны системийн үлдэгдэл шуудууг сэргээн засварлаж, цэвэрлэснээр Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэн Хэлтгий Цагаан нуурыг сэргээх ажлын эхний үр дүн гарсан нь энэ аж. Мөн олон жил усгүй байсан нуурын хотгор руу ус орж эхэлсэн тул эхний өдрүүдэд хөрс усыг шингээж авах ч цаашид нуурын экосистем аажмаар сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Орхон гол, Өгий нуурыг хамгаалах, Хэлтгий Цагаан нуураас Орхон гол руу цутгадаг байгалийн урсацын замыг сэргээх, нуурын орчны тохижилтыг хийх зэрэг олон ажлыг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа дурджээ.