Архангай аймагт бусдын малыг дайрсан Г гэх иргэнийг “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх” гэсэн заалтаар шалгаж байна

Архангай аймагт бусдын малыг дайрсан Г гэх иргэнийг “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх” гэсэн заалтаар шалгаж байна

Цахим орчинд 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр нэгэн эмэгтэйн “Талбай руу малаа шахаад болохгүй байна. Та нар миний эд хөрөнгөнд халдаж байгаа бол би ч халдана, хонь чинь” гэх агуулга бүхий яриатай машинаар бог мал хөөж байгаа бичлэг нийтлэгдсэн.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Дээрх асуудлыг аймгийн Цагдаагийн газраас бүртгэлд авч шалгахад нэг ишиг, нэг хурга үхсэн мэдээлэлтэй байна. Асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг. 

Тэгвэл бусдыг малыг дайрч, алсан  Г гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйл буюу “Бусдын эд хөрөнгө, устгаж гэмтээх” гэсэн заалтаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайн хэрэг явдал Архангай аймгийн Төвшрүүлэх суманд гарсан бөгөөд Г гэх иргэн нь газар тариалан эрхэлдэг нэгэн аж.