Г.Ариунбуян: Цооногт унасан хүүхэд шаварт даруулж гацсан, мөн хөрс нурах эрсдэлтэй байсан тул дээрээс нь татаж авах боломж байгаагүй

Г.Ариунбуян: Цооногт унасан хүүхэд шаварт даруулж гацсан, мөн хөрс нурах эрсдэлтэй байсан тул дээрээс нь татаж авах боломж байгаагүй

Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн цооногт унаж амь насаа алдсан гурван настай охиныг аврах ажиллагааны талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэвлэлд мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Олон улсад ч тэр, манай улсад ч тэр тухайн аврагч хонгил ухаж байгаа нүхнийхээ хэмжээнд тааруулж, өөрт амар багажийг сонгож ажилладаг. Татаж гаргах шороо тэгж их хуримтлагдахгүй учир тэрийг гинжин урвалд оруулах заамар хөнгөн авсаархан хэрэгслээр татаж гаргаж байгаа асуудал. Цаанаа хөрсөн дээрээ бол молдок гэдэг жижиг оврын багажийг ашиглаж байсан. Яагаад гэвэл хүүхэдтэй ойрхон цооногт хүнд машин механизм оруулах ямар ч боломжгүй. Тухайн үед 27 төрлийн 138 багажтай очсон. Газар дээрээ долоон төрлийн 16 багаж ашигласан" хэмээлээ. 

Мөн унасан хүүхдийн нөхцөл байдлын талаар "Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай, баруун мөр толгой нь шаварт даруулж гацсан байдалтай байсан тул дээрээс нь татаж авах боломж байгаагүй. Бид маш их оролдлого хийсэн. Гүехэн буюу 5-7 метрт амьд гарах боломж байдаг, харин тэрнээс доошоо тохиолдолд амьд гарах боломж маш бага. 100 тохиолдын тав орчим хувьд нь амьд гарах боломжтой байдаг. Мөн тухайн хөрсний нөхцөл байдлаас их зүйл шалтгаалдаг" гэлээ.