Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд "Их Богд" хайрхны тэнгэрийг тайх ёслол өнөөдөр /2026.06.03/ болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр “Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших Ихбогд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргаж байсан юм. Иймд Төрийн тахилгатай уул хайрхныг таван жилд нэг удаа тахидаг уламжлалын дагуу энэ жил тус хайрханыг тахиж байна.