Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Буддын шашны хамгийн эрхэм хүндэт баяруудын нэг болох Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 өнөөдөр тохиож байна.

Их дүйчин өдөр нь Буддын шашныг үндэслэгч Гаутама Буддагын мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг олсон гурван их үйл явдал нэгэн өдөр давхацсан хэмээн үздэг онцгой өдөр юм. Энэ өдрийг буддын шашинт улс орнууд өргөн тэмдэглэж, сүсэгтэн олон хийд, сүмд мөргөл үйлдэн, буян номын ажилд оролцож, энэрэн нигүүлсэхүйн үзлийг түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай. Монгол Улсад ч мөн Их дүйчин өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр сүсэгтэн олон мацаг барих, амьтан суллах, өглөг буяны үйл хийх, ном хуруулах зэрэг сайн үйлсэд шамддаг. Нийслэл болон орон нутгийн сүм хийдүүдэд ном хурж, шашин соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Буддын шашны сургаалд Их дүйчин өдрөөр үйлдсэн сайн үйлсийн буян хэд дахин арвиждаг хэмээн үздэг тул энэхүү өдрийг хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлийг түгээх, өөрийгөө дотооддоо хөгжүүлэх боломж хэмээн сүсэгтэн олон хүндэтгэн тэмдэглэдэг билээ.