Онцгой байдлын алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалжээ

Онцгой байдлын алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.05.18-2026.05.24/ нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 123 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 115 иргэнийг гаргалаа. Нийт дуудлагын 101 нь обьектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, хоёр нь хүчтэй салхи шуурга, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгдсэн байна.