Хятад эмийг хилээр оруулан ирж, хүнсний дэлгүүрт толгойн эм нэрээр худалдан борлуулж байжээ

Хятад эмийг хилээр оруулан ирж, хүнсний дэлгүүрт толгойн эм нэрээр худалдан борлуулж байжээ

Хятадаас зөвшөөрөлгүй эм оруулж ирж, зарж байсан иргэнд холбогдох хэргийг шүүх хэлэлцээд торгох ял оноожээ.

Тодруулбал, Ө.О нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, толгойн эм гэх нэршилтэй, 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг зиплок уутанд хийсэн, ногоон өнгийн 7 ширхэг эм, цагаан өнгийн 12 ширхэг эмийг 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж, улмаар мөн өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд *****гэх нэртэй хүнсний дэлгүүрт толгойны эм нэрээр худалдсан хэрэгт холбогдсон байна. Тус тхэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.

Харин шүүхээс Ө.О-г “Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 19 эмийг устгахаар шийдвэрлэсэн байна.