Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаяраас хураагдсан допингийн төрлийн 28 нэр төрлийн эмийг устгалд оруулжээ

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаяраас хураагдсан допингийн төрлийн 28 нэр төрлийн эмийг устгалд оруулжээ

"Допингийн хэрэг"-ээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаярт торгох ял оноож, Н.Ератад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаяраас хураагдсан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэршилтэй  28 нэр төрлийн эмийг устгалд оруулсан байна. Ц.Хосбаяр дээрх нэр төрлийн эмүүдийг Монгол Улсын хилээр оруулж, улмаар 2024-2025 онд нэр бүхий гурван иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдан борлуулсан байдаг аж.