“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг эргэн үзэгчдийн хүртээл болно

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг эргэн үзэгчдийн хүртээл болно

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болохоор болжээ.

Тодруулбал, 2011-2017 оны хооронд үзэгчдэд хүрч байсан тус нэвтрүүлгийг эргэн эхлүүлэх талаар санаачлагч П.Анужин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Шинэ улиралд нэвтрүүлгийн хөтлөгчөөр П.Анужин болон Н.Жанцанноров нар ажиллах аж. Мөн тэд эхний дугаараа ирэх бямба гарагт буюу энэ сарын 23-нд үзэгчдэд хүргэх бөгөөд анхны зочноор Д.Сумъяа оролцсон байна. Тэрбээр “2016 Summer Olympics”-ын мөнгөн медальт, жүдо бөхийн дэлхийн аваргын алтан медальт тамирчин юм.