Увс аймагт их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ. Иймд Увс аймгийн онцгой байдлын зүгээс хол замд гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Өнгөрсөн хоногт /2026.05.19/ Улаангом 24.0мм, Малчин 16.0мм, Цагаанхайрхан 13.0мм, Баруунтуруун, Өндөрхангай сумдад 8.0мм, Тэс, Зүүнговь сумдад 7.0мм, Өмнөговь 6.6мм, Түргэн 6.0мм, Ховд 5.2мм, Давст, Өлгий сумдад 5.0мм, Хяргас 4.0мм, Завхан, Зүүнхангай сумдад 2.0мм, Сагил 1.0мм тунадас 1 цаг 40 минутаас 12 цаг үргэлжлэн бороо, нойтон цас, цас орсон. Өнөөдөр /2026.05.20/ өдөртөө нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас нэмэж орж эрс сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөндөө 0…-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
ВИДЕО: