Эрүүл мэндийн сайд Э.Батшугар цахим орчинд зарж борлуулагдаж буй эм, витамины талаар Элч.мн сайтад ярилцлага өгчээ.
Тэрбээр “Жоргүй олгодог эмийг эм борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд олон нийтэд сурталчилан борлуулах боломжтой байдаг. Гэтэл сүүлийн үед цахим орчинд хувь хүмүүс эм, витаминыг сурталчилж, борлуулдаг болоод байна. Үүний ард маш том хариуцлагын асуудал яригдаж байгаа. Сүүлдээ жортой зарагддаг эмийг хүртэл хувь хүмүүс цахим орчинд сурталчилж, борлуулж байна. Миний хувьд энэ асуудлыг болиулахаар Харилцаа холбооны зохицуулах хороо руу бичиг явуулж байгаа” гэв.