Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Тэгвэл сэтгүүлч Л.Баяржаргал хорих байгууллагад өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь тогтворгүй байгаа зэргээс шалтгаалан түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өмгөөлөгч нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу тус шүүх Л.Баяржаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг хэлэлцэх хурлыг маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдөр товложээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.