Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан С нарын нэр бүхий ажилтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан С-ийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хуулийн байгууллагаас түүний гэр болон ажлын байранд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байгаа юм.