Хөлбөмбөгийн ДАШТ-д гэрэл зурагчнаар Ч.Ганбат анх удаа ажиллана

Хөлбөмбөгийн ДАШТ-д гэрэл зурагчнаар Ч.Ганбат анх удаа ажиллана

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 22 хоногийн дараа эхлэх гэж байна.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг тус тэмцээнд анх удаа гэрэл зургийн сурвалжлагчаар Ч.Ганбат ажиллахаар болжээ. Түний хувьд өвлийн хоёр удаагийн, зуны дөрвөн удаагийн олимп, Азийн зургаан наадамд ажиллаж байсан туршлагатай юм. Сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ-ийг МҮОНТВ, NTV, Боловсрол, Сүлд гэсэн дөрвөн телевизээр шууд дамжуулан хүргэх аж.