ХААИС-ийн багш, оюутнуудын баг Сэлэнгэ аймгийн Ерөө голд нутгийн зэвэг, хадран загасыг үржүүлэх ажил хийж байгаа аж.
BИДЕО:
ХААИС-ын багш, оюутны баг Сэлэнгэ аймгийн Ерөө голд нутгийн зэвэг, хадран үржүүлж буй. Загас нэн ховордож. Тиймээс энэ жил үржлийн авгалдай 60 мянгаас хэтэрсэнгүй. Гэхдээ “чамлахаас чанга атга” гэдгээр ажил явж л байна. pic.twitter.com/muxhH5kEdF
— S.Bayar (@SBayar12) May 20, 2026
С.Баяр энэ тухай сошиал хуудсандаа "Энэ жилийн хувьд загас нэн ховордсон бөгөөд, үржлийн авгалдай 60 мянгаас хэтэрсэнгүй" хэмээн бичжээ.
Зэвэг болон хадран загас нь монгол орны цэнгэг, хүчилтөрөгчөөр баялаг гол нууруудад амьдардаг цэвэр усны индикатор болсон үнэт загаснууд юм.