Цаг үеийн асуудлаар Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудсаараа мэдэгдэл гаргажээ.
Учир нь өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр махны нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийхдээ “Нөөцийн махыг битгий худалдаанд гарга гэсэн чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер өгсөн. Үүнийг бид зохион байгуулалттай ажил гэж харж байна. Одоогоор хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй. Урьдчилсан байдлаар нийлүүлэгч компаниудын хэлээд байгаачлан 1.4 мянган тонн мах байхгүй байгаа нь тогтоогдсон дүн мэдээ байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авсан" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатар "Могой минь дандаа худлаа баримтгүй зүйл ярьдагаа боль. Наадахаа өнөөдөр нотлоорой. Хэдэн сарын өмнө улсын газар нутаг зарсан гээд байсан. Тэр хэрэг дээр хэн шалгагдаад хэн ял авсан хэл. Дандаа худлаа ярина" гэжээ.