Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 онд улсын хэмжээнд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Төрөлтийн түвшинг илэрхийлдэг гол үзүүлэлт болох төрөлтийн нийлбэр коэффициент 2025 оны байдлаар 2.4 байгаа нь нэг эмэгтэй нөхөн үржихүйн насандаа дунджаар 2-оос дээш хүүхэд төрүүлж буйг харуулж байна. Харин нас баралтын тухайд, 2025 онд нийт 19.1 мянган хүн нас барсан нь өмнөх оноос 2.1 хувиар буурчээ. Нас баралтын ерөнхий коэффициент 1000 хүн тутамд 5.4 байна.