АТГ-аас найман объектод нэгжлэг хийж, хоёр хүнийг хойшлуулшгүйгээр баривчилжээ

АТГ-аас найман объектод нэгжлэг хийж, хоёр хүнийг хойшлуулшгүйгээр баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2026 оны дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Түүнчлэн эрүүгийн 977 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 946 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.