Энэ жилийн Met Gala жинхэнэ утгаараа “шоу” болж өнгөрлөсөн талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Метрополитан урлагийн музейн өмнөх улаан хивс вистериа цэцгээр чимэглэгдэж, хөвдтэй зам дээр дэлхийн одод ээлж дараалан “алхсан” ч энэ удаагийн үдэш загвараас илүү дуулиан, этгээд төрхөөрөө олныг алмайруулсан байна. “Загвар бол урлаг” гэх нэрийн дор зарим нь жинхэнэ уран бүтээл мэт харагдсан бол зарим нь “хэтрүүлэг”-ийн дээд цэгийг үзүүлжээ.
Тухайлбал, Hunter Schafer бүр Gustav Klimt-ийн бүтээлээс “амилсан” мэт харагдсан бол Beyoncé араг яс хэлбэртэй даашинзаар гарч ирж, сошиалд шүүмжлэл дагуулж эхэлжээ.
Харин жинхэнэ “шок”-ийг Madonna үзүүлсэн байна. Тэрээр толгой дээрээ хөлөг онгоц “тээж” ирсэн нь олныг гайхшруулаад зогсохгүй, “энэ чинь яг юу вэ” гэх асуултыг дагуулж байна. Heidi Klum ч тэднээс дутахгүй гантиг хөшөө “амилсан” мэт дүр төрхөөр гарч ирж, зарим нь биширч, зарим нь гайхсан хэвээр үлджээ. Энэхүү здшийн турш Venus Williams, Rihanna, Cher, Margot Robbie, Charli нар хар, шаргал, металл өнгөөр “өрсөлдөж”, улаан хивсийг жинхэнэ “загварын тулаан” болгож чаджээ. Шууд дамжуулалт дууссан ч цахим орчинд дуулиан намжаагүй хэвээр байгаа аж. Хэн нь хамгийн оновчтой, хэн нь хэтрүүлсэн бэ гэдэг маргаан одоо ч үргэлжилсээр байна.
Эх сурвалж: BBC







