Ормузын хоолойд Ираны хөлөг онгоц, пуужингуудыг устгасан гэж мэдэгджээ

Ормузын хоолойд Ираны хөлөг онгоц, пуужингуудыг устгасан гэж мэдэгджээ

Өчигдөр /2026.05.04/ АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойгоор дамжих усан замын тээврийг нээх зорилгоор Ираны зургаан завь, далавчит пуужин болон дронуудыг устгасан тухай мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп стратегийн чухал ач холбогдол бүхий уг хоолойг Ираны хяналтаас гаргах зорилгоор "Эрх чөлөө" (Project Freedom) ажиллагааг даваа гарагт эхлүүлсэн юм. "Исламын хувьсгалт гвардийн корпус манай хамгаалалтад байгаа хөлөг онгоцнууд руу хэд хэдэн далавчит пуужин харваж, дронуудаар довтолж, бага оврын завинуудыг илгээсэн. Бид хамгаалалтын зэвсэглэлийг оновчтой ашиглан эдгээр аюул заналыг няцааж чадлаа" гэж адмирал Брэд Купер мэдэгджээ. Тэрбээр мөн ажиллагаа эхэлж буй үед Америкийн цэргийн техник хэрэгслээс хол байхыг Ираны зэвсэгт хүчинд "хатуу анхааруулсан" байна.