Иргэд үе тэнгийн дээрэлхэлт үйдлсэн хүүхдүүдийн зургийг гудамжинд нааж, эсэргүүцлээ илэрхийлж байна

Иргэд үе тэнгийн дээрэлхэлт үйдлсэн хүүхдүүдийн зургийг гудамжинд нааж, эсэргүүцлээ илэрхийлж байна

Өнгөрсөн долоо хоногт өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн бичлэг цахим сүлжээнд тарж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим иргэд “Мартаж болохгүй, маргааш таны хүүхэд оронд нь байж ч болно” хэмээн дургүйцлээ илэрхийлж, хэрэгт холбогдсон гэх хүүхдүүдийн зургийг гудамжинд нааж эхэлжээ.

Одоогоор уг хэрэгтэй холбоотой шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг тодруулж, хуулийн хүрээнд шийдвэр гаргана гэдгээ мэдээлсэн. Иргэдийн дургүйцэл гудамжинд эсэргүүцэл илэрхийлсэн, хариуцлага тооцохыг шаардсан зурагт хуудас наах хэмжээнд  илэрч эхэлсэн нь асуудлыг зөвхөн өнгөц дээрэлхэлтийн хэрэг биш, нийгмийн хэмжээний асуудал болж хувирсныг харуулж байна.