Балетын урлагийн олимп "Арабеск-2026" наадмаас монгол тамирчид нэг төрөлд гурван медаль хүртлээ

Балетын урлагийн олимп "Арабеск-2026" наадмаас монгол тамирчид нэг төрөлд гурван медаль хүртлээ

Балетын урлагийн “олимп” хэмээн нэрлэгддэг, Арабеск олон улсын балетын уралдааны XIX удаагийн тэмцээн өндөрлөж, Монгол Улсын уран бүтээлчид түүхэн амжилт үзүүллээ.

Дэлхийн “А” зэрэглэлийн энэхүү нэр хүндтэй наадамд Монголын гурван оюутан нэгэн зэрэг шагналын тавцанд гарсан нь балетын ертөнцөд онцлох үйл явдал болов. Тодруулбал, өсвөр насны гоцлол бүжгийн төрөлд Монгол Улсын Консерваторын оюутнууд ур чадвараараа тэргүүлж, медалийн бүх өнгийг эх орондоо авчирсан байна.

  • Алтан медаль (Лауреат) -Даваадоржийн Бөртэ-Үжин
  • Мөнгөн медаль (Лауреат) - Бүүвэйбаатарын Оюу
  • Хүрэл медаль (Лауреат)Батжаргалын Төрмөнх

Үндсэн шагналуудаас гадна Б.Оюу, Б.Төрмөнх нар домогт Галина Уланова-гийн нэрэмжит “Бүжгийн сэтгэлгээ, дотоод мэдрэмж” тусгай шагнал болон Хэвлэл мэдээллийн шүүгчдийн шагналыг хүртэж, мэргэжлийн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.




Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө