Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын төлөөлөгчид өнөөдөр 19:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр уг асуудлыг төлөөлөгчдийн 94.4 хувийн саналаар дэмжсэн байна. Үүнээс өмнө өнөөдөр үдээс өмнө Монгол Ардын Нам-ын Удирдах зөвлөл хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгохыг дэмжсэн шийдвэр гаргасан юм. Ийнхүү НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар дээрх шийдвэрийг хэлэлцэн дэмжсэнээр нийслэлийн иргэдийн төлөөллийн байгууллагын удирдлагын асуудал шийдэгдэж байна.