Б.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан гэх 24 хүүхдийн гурав нь өөрийн хүсэлтээр гадаадад сурахаар явсан, бусад нь Монголд байгаа

Б.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан гэх 24 хүүхдийн гурав нь өөрийн хүсэлтээр гадаадад сурахаар явсан, бусад нь Монголд байгаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өчигдөр /2026.03.05/ болсон. Уг хурлын үеэр ЦЕГ-ын дэд дарга Б.Ганчулуун сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хайчсан бэ” гэх асуултын хүрээнд мэдээлэл өгсөн байна. 

Тэрбээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  2006 онд “Өнөр бүл” хүүхдийн асрах газраас 24 хүүхэд өргөж авсан. Түүний дараа “Болорсан” гэх хүүхдийн асрах газрыг үүсгэн байгуулсан. Тухайн асрах газар нь 2016 онд татан буугдсан байдаг. Түүний өргөж авсан 24 хүүхэд одоо бүгд насанд хүрсэн. Гурав нь 2025 онд өөрийн хүсэлтээр Энэтхэг улсад суралцахаар явсан. Өөрөөр хэлбэл улсын хилээр гарсан бүртгэлтэй. Бусад нь Монгол улсын хилээр гараагүй” гэлээ.

Б.Ану