Э.Бат-Үүл: С.Баярцогт хоригдож байхдаа "Намаа нураахгүйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргагүй" гэж билээ

Э.Бат-Үүл: С.Баярцогт хоригдож байхдаа "Намаа нураахгүйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргагүй" гэж билээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 69 дүгээр хурал маргааш буюу тавдугаар арын 06-ны өдөр болно.

Тус хуралдаанаар Улс төрийн зөвлөлөөс гарсан 5 журмыг хэлэлцэхээс гадна,  Ардилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхэлж магадгүй гэх мэдээлэл бий. Тэгвэл Нийслэлийн Ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүл С.Баярцогтын талаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Баярцогтын цээжийг нүцэглээд харвал,манай намын хагарал, бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, хөөрхий. Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг, өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг. Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагаралыг засах тухай ярихад нь би уцаарлаад, чамайг Жэнко шоронд хийсэн ш дээ гэхэд, өөдөөс юу гэсэн гээч. Ийм юм яриаад байвал манай нам хэзээ ч ялахгүй. Намаа нураахгуйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргаүй гэж билээ. Энэ хэлсэн үгэнд уур хүрсэн ч, Коннор Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод,намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, ийм нам хэзээ ч ялагдашгүй гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа. Монголынхоо төлөө зүтгэснийхээ хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хирнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад ангайхаас өөр яалтай билээ. Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтанд хүргэнэ гэдэг бол зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой" гэжээ.