“Эрх чөлөөний төсөл бол гацсан төсөл” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд мэдэгджээ

“Эрх чөлөөний төсөл бол гацсан төсөл” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Ерөнхийлөгч Д.Трамп АНУ Ираны долоон “хурдан завийг” буудсан хэмээн мэдэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн сайд твиттер хуудастаа анхааруулга нийтэлжээ.

Тэрээр “Ормузын хоолойд болсон үйл явдлууд улс төрийн хямралыг цэргийн аргаар шийдвэрлэх боломжгүйг тодорхой харуулж байна” хэмээн бичсэн байна. Мөн “Пакистаны зуучлалын үр дүнд хэлэлцээ ахицтай үргэлжилж байгаа энэ үед АНУ хорон санаатнуудын нөлөөнд автан дахин сөргөлдөөнд татагдан орохоос болгоомжлох хэрэгтэй. АНЭУ ч мөн адил анхааралтай байх ёстой” гэж онцолжээ.

Тэрээр АНУ-ын санаачилсан “Эрх чөлөөний төсөл”-ийг шүүмжилж, “Энэ бол гацсан төслийн төсөл” хэмээн тодорхойлсон байна. Сануулахад, “Эрх чөлөөний төсөл” нь Ормузын хоолойд гацсан арилжааны хөлөг онгоцуудыг гаргах зорилготой АНУ-ын цэргийн төлөвлөгөөний нэр юм.

Эх сурвалж: BBC