Д.Трамп: Иран АНУ-ын хөлөг онгоцонд халдвал “дэлхийн нүүрнээс арчигдана”

Д.Трамп: Иран АНУ-ын хөлөг онгоцонд халдвал “дэлхийн нүүрнээс арчигдана”

Д.Трамп өчигдөр /2026.05.04/ Fox News сувагт өгсөн ярилцлагадаа, “Эрх чөлөөний төсөл”-ийн хүрээнд Иран АНУ-ын хөлөг онгоцонд халдвал “дэлхийн нүүрнээс арчигдана” хэмээн анхааруулжээ.

Мөн тэрээр Иран энхийн хэлэлцээрт “илүү уян хатан” байр суурь илэрхийлж эхэлсэн гэж үзэж буйгаа хэлээд, АНУ-ын цэргийн хүчин Иранаас илт давуу гэдгийг онцолсон байна. Д.Трампын энэхүү мэдэгдэл нь өөрийн цахим хуудас болох Truth Social-д нийтэлсэн байр суурийнх нь дараа гарчээ.

Тэрээр өмнө нь АНУ-ын хүчин Ормузын хоолойг нээх ажиллагааны хүрээнд Ираны долоон “жижиг завь”-д цохилт өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд мөн Ираны нисгэгчгүй онгоц, пуужингуудыг устгасан хэмээн дурдсан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр “Эрх чөлөөний төсөл”-ийг албан ёсоор зарлаж, Ормузын хоолойд “түгжигдсэн” арилжааны хөлөг онгоцуудыг суллахад “дэлхийн өнцөг булан бүрээс” улс орнууд АНУ-аас тусламж хүссэн гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC