Цагаачлалын виз олголтыг зогсоосон нь нийгэмд ачаа болохоос сэргийлэх зорилготой гэж мэдэгдлээ

Цагаачлалын виз олголтыг зогсоосон нь нийгэмд ачаа болохоос сэргийлэх зорилготой гэж мэдэгдлээ

Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас дараах мэдээллийг албан ёсны сошиал хуудсаараа дамжуулж хүргэжээ.

Тодруулбал, АНУ-ын Төрийн департамент 2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн Монгол Улс болон зарим бусад улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Энэхүү шийдвэр нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнуудаас цагаачлан ирж буй иргэдийг АНУ-ын нийгмийн халамжид хамрагдах улмаар нийгэмд ачаа болохоос сэргийлэх зорилготой юм. Цагаач иргэд нь санхүүгийн хувьд бие даасан байж, Америкийн ард иргэдэд санхүүгийн дарамт үүсгэхгүй байх ёстой гэжээ.

2026 оны 1-р сарын 21-ний өдрөөс эхлэн Төрийн департамент дараах улс орны иргэдийн цагаачлалын виз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон ба үүнд: Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөл, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни ба Херцеговина, Бразил, Бирм (Мьянмар), Камбож, Камерун, Кабо-Верде, Колумб, Кот-д’Ивуар, Куба, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Молдов, Монгол, Монтенегро, Марокко, Непал, Никарагуа, Нигери, Хойд Македон, Пакистан, Бүгд Найрамдах Конго Улс, ОХУ, Руанда, Сент-Китс ба Невис, Сент-Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен улсууд багтсан билээ.