Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2026.04.28/ зохион байгууллаа. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд жанжин Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.