Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн нутаг дэвсгэр болох Улаанбулагт энэ сарын 27-ны өдөр хадан нуранги үүссэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.
ВИДЕО:
Учир нь энэ сарын 26 /2026.04.26/-нд Ховд аймгийн Зэрэг, Мөст, Дарви суманд гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдсэн бол энэ сарын 25-нд ОХУ-ын Тува улсад хүчтэй газар хөдөлжээ. Эдгээр газар хөдлөлтийн нөлөөгөөр Малчин сумын Улаанбулагт хадан нуранги үүссэн байж болзошгүй байгаа ажээ. Иймд Увс аймгийн Малчин сумын ЗДТГ-аас иргэдийг анхаарал болгоомжтой байж, байгалийн гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.