“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч 122 мянган хүн нас барсан тул хувьцааг нь өвлүүлэх эсэхийг шийднэ

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч 122 мянган хүн нас барсан тул хувьцааг нь өвлүүлэх эсэхийг шийднэ

"Эрдэнэс Тавантолгойн" ХК-ийн хувьцаа эзэмшигч 122 мянган хүн нас баржээ. Эдгээр иргэдийн ногдол ашиг нийт 60 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх нас барсан иргэдийн дансанд хадгалдаг.  Хувьцаа эзэмшигч нас барвал түүний ногдол ашгийг хэнд өгөх нь өнөөг хүртэл тодорхойгүй, зохицуулалтгүй байна.

Иймд энэ сарын 30-наас өмнө буюу ногдол ашиг хуваарилахаас өмнө  нас барсан иргэдийн хувьцааг хүүхдүүдэд нь өвлүүлэх саналыг "Эрдэнэс Монгол" нэгдэл гаргажээ. Маргааш /2026.04.29/ болох Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ.

Нас барсан иргэн нэгээс олон хүүхэдтэй бол хүүхдүүдээс хэн нь хувьцаа өвлөхийгхоорондоо зөвшилцөн шийднэ. Тэрхүү шийдвэрээ нотариатаар баталгаажуулсан байна. Мөн /2024.12.31/-нээс хойш төрсөн хүүхдүүдийг хувьцаа эзэмшигчээр бүртгээгүй. Үүнийг ч шийдэх шаардлагатай.