УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн Ажлын хэсэг байгуулагдаагүй хэвээр байна

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн Ажлын хэсэг байгуулагдаагүй хэвээр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг 2026.04.14-нд авч хэлэлцсэн. Санал хураалтад нийт 126 гишүүнээс 101 нь оролцож, 57 нь дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэх шат руу шилжүүлэх шийдвэр гарсан.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурал хүлээн авснаар дараагийн шатанд боловсруулах ажлын хэсэг байгуулагдах ёстой ч одоогоор байгуулагдаагүй хэвээр байна. Төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан бөгөөд дараах үндэслэлүүдийг тодорхойлжээ. Үүнд:

  • Өргөсөн тангаргаасаа няцсан, чуулганы нэгдсэн хуралдааны 30-аас дээш хувьд оролцоогүй,
  • Санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй,
  • Ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн зэрэг багтаж байна.

Энэхүү хуулийн төслийн хүрээнд олон нийтийн зүгээс “хүлээлт өндөр байна” гэсэн байр суурь илэрхийлж байгаа бөгөөд УИХ-аар хэзээ хэлэлцэх, цаашид хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татсан асуудал хэвээр байна.