АН-ын дэд дарга нар, "генсек"-ээ томилох ҮБХ-ны хурал тавдугаар сарын 6-нд Төрийн ордонд болно

АН-ын дэд дарга нар, "генсек"-ээ томилох ҮБХ-ны хурал тавдугаар сарын 6-нд Төрийн ордонд болно

“Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор улс төрийн намууд дотоод бүтэц, удирдлагын тогтолцоогоо шинэчлэх үйл явц өрнөж байна. Энэ хүрээнд Ардчилсан нам анхан, дунд, дээд шатны бүтцээ шинэчилж, энэ сарын 8-нд болсон Их хурлаараа Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 384 гишүүнийг батламжилсан. 

Улмаар шинээр бүрэлдсэн ҮБХ-ны анхны хурлаа энэ сарын 9-10 нд Төрийн ордонд хаалттай хэлбэрээр хийсэн. Тус хурлаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэд хэдэн томилгоо танилцуулсан ч дэмжигдээгүй билээ.

Тодруулбал,

  • Нийслэл хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу
  • Орон нутаг хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат
  • Ерөнхий нарийн бичгийн даргаар одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг тус тус танилцуулсан.

Гэсэн ч хэлэлцүүлэг маргаантай үргэлжилсээр, эцэст нь дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог шийдвэрлэж чадалгүй хойшлуулсан билээ. Мөн Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилж, намын тамга, тэмдгийг өгсөн байдаг. Тэгвэл тус намын дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог шийдвэрлэх ҮБХ-ны хорооны хурал ирэх тавдугаар сарын 6-нд Төрийн ордонд болох тов гарчээ.