"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, хувьцааны ногдол ашиг хуваарилах болон компаний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэлэлцлээ.
ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу мэдээлэлдээ, 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдох юм. Ингэснээр 1072 хувьцаатай нэг иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд уг олголтыг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. 4-р сарын 30-ны дотор 1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг иргэдийн дансанд олгохоор бэлтгэж байгааг дурдлаа.
ЭТТ ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонныг борлуулж 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Түүнчлэн он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 12,8 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын хувьд 4,7 сая тонноор нэмэгдсэн гэсэн сайн үзүүлэлттэй байгаа юм.